Улаанбаатар хотын үзэмж

ХОТХОНЫ МЭДЭЭЛЛЭЭ

НЭГ ДОРООС АВААРАЙ

СӨХ-ИЙН АППЛИКЕЙШНЫ ТУХАЙ

Хяналт удирдлага төлбөр тайлан тооцооны цогц систем

Энэхүү аппликейшн нь Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, оршин суугчид болон СӨХ-ны удирдлагын хоорондын харилцаа, төлбөр тооцоо, мэдээлэл солилцоо, өдөр тутмын үйл ажиллагааг нэг дороос удирдах цогц шийдэл юм.

Систем нь оршин суугчдын мэдээллийг төвлөрүүлэн бүртгэж, хотхон болон байр тус бүрээр групп үүсгэн мэдээ, зарлал, мэдэгдлийг шуурхай хүргэнэ. Оршин суугчид санал хүсэлт, өргөдөл, гомдол, засвар үйлчилгээний хүсэлтээ аппликейшнээр илгээх боломжтой бөгөөд хүсэлтийн шийдвэрлэлтийн явц, хариуцсан ажилтан, гүйцэтгэлийн төлөвийг бодит хугацаанд хянах боломжтой.

СӨХ нь сар бүрийн төлбөрийн нэхэмжлэл, сануулга болон бусад мэдээллийг аппликейшнээр илгээх бөгөөд хэрэглэгчид төлбөрөө онлайнаар төлж, төлбөрийн түүх, үлдэгдэл болон нэхэмжлэлийн дэлгэрэнгүй мэдээллээ хүссэн үедээ харах боломжтой. Ингэснээр төлбөр тооцоо илүү хурдан, хялбар, ил тод болно.

Мөн онцгой болон яаралтай нөхцөл байдлын үед эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллага зэрэг хэрэгцээт байгууллагын холбоо барих мэдээллийг нэг дороос авах боломжтой тул шаардлагатай үед шуурхай холбогдох нөхцөл бүрдэнэ.

Үүнээс гадна СӨХ-ны эзэмшлийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн бүртгэлийг удирдах, эвдрэл гэмтэл болон засвар үйлчилгээний мэдээллийг бүртгэх, төлөвлөх, шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой. Ингэснээр хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний менежмент илүү үр ашигтай, зохион байгуулалттай хэрэгжинэ.

ҮНДСЭН ЦЭСҮҮД

Хотхоны мэдээллийн хэсэг

Хотхоны мэдээллийн хэсэг

Суугчид болон СӨХ-ийн ажилтнууд тулгамдсан асуудал, санал хүсэлт, мэдээллээ зураг, видео хавсарган нийтлэх боломжтой. Нийтлэгдсэн мэдээлэлд бусад хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж, санал бодлоо илэрхийлэхээс гадна тухайн асуудалд олон нийтийн хандлага, дэмжлэгийг бодит цаг хугацаанд харах боломжтой. Энэхүү цэс нь суугчид болон СӨХ-ийн ажилтнуудын хооронд мэдээллийг түргэн шуурхай түгээх, санал хүсэлт солилцох, асуудлыг хамтран хэлэлцэж, илүү үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг.

Санал хүсэлт хэсэг

Санал хүсэлт хэсэг

Оршин суугчид хотхонд тулгарсан асуудал, эвдрэл гэмтэл болон санал хүсэлтээ СӨХ-ийн ажилтанд зураг, видео хавсарган илгээх боломжтой. Мэдээлэл илгээхдээ асуудлын ноцтой байдлыг ангилан тэмдэглэх бөгөөд ингэснээр СӨХ асуудлыг эрэмбэлэн шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Хэрэглэгч илгээсэн хүсэлтийнхээ явцыг бодит цаг хугацаанд хянах боломжтой бөгөөд тухайн асуудлыг ямар ажилтан хариуцан ажиллаж байгаа, ямар шатанд явж байгаа зэрэг мэдээллийг харах боломжтой.

Суугчдийн зурвасны өрөө

Суугчдийн зурвасны өрөө

Оршин суугчид хоорондоо санал хүсэлт, мэдээлэл болон хотхонд тулгамдаж буй асуудлуудын талаар чөлөөтэй харилцаж, мэдээлэл солилцох боломжтой. Мөн хэрэглэгч бүр өөрийн бодол, хандлага, санал сэтгэгдлээ илэрхийлж, бусдын байр суурьтай танилцах идэвхтэй талбарыг бүрдүүлнэ. Үүнээс гадна хэрэглэгчид зөвхөн бичгээр санал үлдээхээс гадна зураг, бичлэг болон дуу хоолойгоор мэдээлэл илгээх боломжтой бөгөөд энэ нь мэдээллийг илүү ойлгомжтой, бодитой байдлаар хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Нэхэмжлэх төлбөрийн хэсэг

Нэхэмжлэх төлбөрийн хэсэг

Оршин суугчдад сар бүрийн СӨХ-ийн төлбөрийн нэхэмжлэхийг системээр илгээх боломжтой бөгөөд хэрэглэгчид ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлөх нөхцөл бүрдэнэ. Мөн нэхэмжлэхийн дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн харах, өмнөх төлбөрүүдийг огноогоор нь шүүж үзэх боломжтой. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн нэхэмжлэх хэрэглэгчийн системд байнга харагдах бөгөөд төлбөр хийгдсэн даруйд автоматаар хаагдана.

Хэрэглэгчийн булан

Хэрэглэгчийн булан

Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг харах, шинэчлэх болон профайлын тохиргоогоо удирдах боломжтой. Мөн системд хадгалагдсан мэдээлэл, өмнө оруулсан бүртгэлүүдээ нэг дороос харах боломжтой. Үүнээс гадна автомашиныхаа мэдээллийг бүртгэх, засварлах, шинэчлэх боломжтой бөгөөд өмнө төлсөн төлбөрийн түүх, гүйлгээний мэдээллээ хүссэн үедээ хянах боломжтой. Мөн хэрэглэгч өөрийн бүртгэлд нэмэлт хэрэглэгч бүртгэх, эрхийг нь өөрчлөх, шаардлагатай тохиолдолд бүртгэлээс хасах боломжтой.

ДАВУУ ТАЛУУД

АСУУДАЛ ШИЙДЭХ БОЛОМЖ

Оршин суугчид тулгамдсан асуудал, санал хүсэлтээ зураг, бичлэгийн хамт баталгаажуулан системээр илгээж, шийдвэрлэлтийн явцыг бодит хугацаанд хянах боломжтой.

СУУГЧИД МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ

Зөвхөн оршин суугчдад зориулсан энэхүү хэсгээр мэдээлэл, санал бодол, сэтгэгдлээ солилцож, харилцан хариу бичих болон үнэлгээ өгөх боломжтой.

ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭСЭГ

Сар бүрийн төлбөрийн мэдээллийг оршин суугчдад автоматаар илгээж, аппликейшнээр төлбөр төлөх боломжтой. Мөн өмнөх төлбөрийн түүх, мэдээллээ хүссэн үедээ харах боломжтой.

ОЛОН СӨХ ХОЛБОГДОНО

Оршин суугчид нэгээс дээш байр эзэмшдэг тохиолдолд тухайн байр бүрийн СӨХ-тэй холбон бүртгүүлэх боломжтой. Мөн хэд хэдэн СӨХ-ийн мэдээллийг нэг бүртгэлээр удирдах боломжтой.

ХЭРЭГЛЭГЧЭЭ НЭМЭХ ХЯНАХ БОЛОМЖ

Хэрэглэгч өөрөө админаар бүртгүүлж, гэр бүлийн болон шаардлагатай бусад хэрэглэгчдийг нэмэх, хасах боломжтой.

ТАЙЛАН ТООЦОО

Оршин суугчдын мэдээлэл болон өмчийн бүртгэлийг хөтлөхөөс гадна төлбөр тооцооны тайлан, мэдээллийг гаргах боломжтой.

ТАТАХ ХОЛБООС

Та доорх QR CODE ийг уншуулж МАНДУУЛ аппликейшныг татаарай.