ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ УСТГУУЛАХ ХҮСЭЛТ

1. МЭДЭЭЛЭЛ УСТГУУЛАХ ХҮСЭЛТ

1.1. Хэрэглэгч өөрт хамаарах хувийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргаж болно.

1.2. Мэдээлэл устгуулах хүсэлтийг Мандуул платформын албан ёсны холбоо барих цахим шуудан info@manduul.mn болон бусад баталгаатай сувгаар гаргана.

2. МЭДЭЭЛЭЛ УСТГАХ ҮНДЭСЛЭЛ

Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд устгаж болно. Үүнд:

  • Мэдээлэл цуглуулсан анхны зорилго биелсэн.
  • Мэдээллийг цаашид боловсруулах шаардлагагүй болсон.
  • Хэрэглэгчийн хүсэлт хуульд нийцсэн.
  • Хуульд заасан хадгалах хугацаа дууссан.
  • Хууль, олон улсын гэрээ, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр устгах үүрэг хүлээлгэсэн.
  • Мэдээллийг хадгалах бусад хууль ёсны үндэслэл дуусгавар болсон.

3. МЭДЭЭЛЭЛ УСТГАХ БОЛОМЖГҮЙ БАЙЖ БОЛОХ ТОХИОЛДОЛ

Хуульд заасан хадгалалтын үүрэг, төлбөр тооцоо, маргаан, шүүхийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлын бүртгэл зэрэг үндэслэлээр тодорхой мэдээллийг хэрэглэгчийн хүсэлтээр нэн даруй устгах боломжгүй байж болно.

МЭДЭЭЛЭЛ УСТГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХ

Хувийн мэдээлэл устгуулах хүсэлт гаргах бол бидэнтэй албан ёсны холбоо барих цахим шуудангаар холбогдоно уу.

info@manduul.mn