НУУЦЛАЛЫН БОДЛОГО
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Энэхүү Нууцлалын бодлогын зорилго нь Мандуул платформ болон түүнтэй холбоотой веб систем, гар утасны аппликейшн (цаашид хамтад нь “Мандуул платформ” гэх)-ийг ашиглаж буй хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах болон мэдээлэлтэй холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү бодлого нь хэрэглэгч Мандуул платформд бүртгүүлэх, нэвтрэх, ашиглах болон платформын үйлчилгээг авах үед хамаарна.
1.3. Хэрэглэгч платформыг ашигласнаар энэхүү Нууцлалын бодлоготой танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.4. Goodtech Soft LLC нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү Нууцлалын бодлогын дагуу хамгаална.
1.5. Хэрэглэгч өөрийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.
1.6. Энэхүү бодлого нь Мандуул платформын бүх хэрэглэгчид хамаарна.
1.7. Энэхүү Нууцлалын бодлогод тусгагдаагүй асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
2. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ
2.1. Мандуул платформ нь үйлчилгээг хэвийн үзүүлэх зорилгоор хэрэглэгчийн нэр, холбоо барих мэдээлэл, хаяг, нэвтрэх мэдээлэл болон шаардлагатай бусад мэдээллийг цуглуулж болно.
2.2. Хэрэглэгч платформыг ашиглах явцад өөрийн хүсэлтээр мэдээлэл оруулах тохиолдолд уг мэдээллийг үйлчилгээ үзүүлэх зорилгоор боловсруулна.
2.3. Goodtech Soft LLC нь зөвхөн хуульд заасан болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүрээнд хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулна.
2.4. Хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх болон бусад хэлбэрээр ашиглуулахгүй.
2.5. Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулахдаа мэдээллийн үнэн зөв байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.
2.6. Хэрэглэгч өөрийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллээ шинэчлэх боломжтой.
2.7. Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу холбогдох мэдээллийг гаргаж өгч болно.
3. МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ ЗОРИЛГО
3.1. Хэрэглэгчийг бүртгэх, таньж баталгаажуулах.
3.2. Мандуул платформын үйлчилгээг үзүүлэх, хэвийн ажиллуулах.
3.3. Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдлыг шийдвэрлэх.
3.4. Үйлчилгээний чанар, найдвартай байдлыг сайжруулах.
3.5. Хэрэглэгчтэй холбоотой мэдээлэл, мэдэгдэл болон үйлчилгээний шинэчлэл хүргэх.
3.6. Техникийн асуудлыг илрүүлэх, засварлах.
3.7. Платформын аюулгүй байдлыг хангах.
3.8. Залилан, хууль бус үйлдэл болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
3.9. Статистик болон аналитик мэдээлэл боловсруулах.
3.10. Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах.
3.11. Хууль тогтоомжид заасан бусад зорилгоор ашиглах.
3.12. Дээрх зорилготой нийцэх бусад хууль ёсны зорилгоор мэдээллийг ашиглаж болно.
4. МЭДЭЭЛЭЛ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ШИЛЖҮҮЛЭХ
4.1. Goodtech Soft LLC нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тохиолдолд холбогдох үйлчилгээ үзүүлэгч болон гэрээт байгууллагад шилжүүлж болно.
4.2. Мэдээлэл хүлээн авч буй гуравдагч этгээд нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байна.
4.3. Хуульд заасан үндэслэлгүйгээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй.
4.4. Эрх бүхий төрийн байгууллагын хууль ёсны шаардлагын дагуу мэдээллийг шилжүүлж болно.
5. МЭДЭЭЛЭЛ УСТГАХ
5.1. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.
5.2. Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг устгах хүсэлтийг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.
5.3. Үйлчилгээ үзүүлэх болон хуульд заасан шаардлагын дагуу тодорхой мэдээллийг тодорхой хугацаанд хадгалах шаардлагатай байж болно.
5.4. Мэдээллийг хадгалах шаардлага дууссан тохиолдолд аюулгүй байдлыг ханган устгана.
6. МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛГОХ, НИЙТЭД ТҮГЭЭХ
6.1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд ил болгохгүй.
6.2. Хуульд заасан үндэслэл, эрх бүхий байгууллагын шийдвэр болон хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллийг ил болгож болно.
7. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
7.1. Goodtech Soft LLC нь хэрэглэгчийн мэдээллийг алдагдах, устах, зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөх, задруулах зэрэг эрсдэлээс хамгаалах зохих техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авна.
7.2. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэвтрэх эрхийн хяналт, мэдээллийн хамгаалалт болон бусад шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.
7.3. Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.
7.4. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авна.
7.5. Гэсэн хэдий ч интернет орчинд мэдээлэл дамжуулах аливаа систем бүрэн аюулгүй байхыг баталгаажуулах боломжгүй.
8. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ
8.1. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа эсэх талаар мэдээлэл авах эрхтэй.
8.2. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах эрхтэй.
8.3. Буруу болон дутуу мэдээллийг засварлуулах, шинэчлэх эрхтэй.
8.4. Хуульд заасан нөхцөлийн дагуу өөрийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.
8.5. Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, санал, гомдлыг Goodtech Soft LLC-д гаргаж болно.
9. НУУЦЛАЛЫН БОДЛОГОД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ
9.1. Goodtech Soft LLC нь шаардлагатай тохиолдолд энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
9.2. Бодлогод орсон өөрчлөлтийг Мандуул платформ болон холбогдох сувгаар мэдээлж болно.
9.3. Өөрчлөлт орсны дараа платформыг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд шинэчилсэн бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
9.4. Хэрэглэгч Нууцлалын бодлогын шинэчилсэн хувилбартай тогтмол танилцах үүрэгтэй.
10. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
10.1. Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, хүсэлт болон гомдлыг дараах мэдээллээр Goodtech Soft LLC-д хандаж болно.
10.2. Мэдээлэл хариуцагч: Goodtech Soft LLC
Платформ: Мандуул
Вэбсайт: manduul.mn
И-мэйл: info@manduul.mn
Утас: 75105500
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, 14-р байр, 55 тоот, 14251
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ БАЙНА УУ?
Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо бидэнтэй холбогдон гаргаж болно.
info@manduul.mn